Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing the Story of My Past and Present Life with Master

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо Хятадын Зи-Ю-гээс ирүүлсэн сэтгэлийн үгийг хүргэе:

Эрхэм Их Багш аа, Суприм Мастер ТВ-ийн хамт олоон, Би 12 настайдаа авшиг хүртсэн Нэг удаа итгэлээ алдаж байсан. Нэгэн өдөр би Арьяабалын аргаар бясалгаж байхдаа дундад зууны Европт нэгэн язгууртны хөлсөлсөн алуурчин ганцаараа аялж яваа Ханхүүг хөнөөхийн тулд ой руу яаран орж ирснийг олж харав. Тэр бэхлэлтийн хилийг хамгаалж байсан харуулуудыг ялж, Ханхүүгийн урдуур гүйв. Алуурчин гэнэтхэн Ханхүүгийн царайг олж харав, тэр Гэрэл цацруулж байх шиг санагдсан. Энэ нь нинжин сэтгэл, билиг ухааны Гэрлээр дүүрэн байв. Алуурчин өөрийгөө мэхлэгдсэнээ ойлгов. Энэ бол хөлслөгчийн хэлсэнчлэн чадваргүй захирагч биш, харин ховор, ухаалаг захирагч гэдэг нь гарцаагүй байв. Тэр аллага үйлдэхээ больсон. Тэднийг ярилцаж байтал язгууртны хэсэг хүмүүс гүйн орж ирээд алуурчин, Ханхүү хоёр руу үзүүртэй сумаар харвав. Алуурчин Ханхүүг хамгаалахын тулд Түүний урд орж зогсоод амь үрэгдэв. Тэрээр үхэж байхдаа сэтгэл нь гуниг, харууслаар дүүрсэн... “Ийм сайн хүнтэй дөнгөж танилцлаа. Би Түүнтэй найзалж, илүү их цагийг Түүнтэй хамт өнгөрөөнө гэж үнэхээр найдаж байсан ч би үхэх гэж байна...” Энэ үзэгдэл дуусаж, оргилсон сэтгэл хөдлөлд би нулимс унагаав. Өмнөх амьдралд тус тус Ханхүү, алуурчин хоёр бол Их Багш бид хоёр байсныг би мэдсэн.

Би нэг удаа Их Багшийг хөнөөх оролдлого хийж мэхлэгдэж байсан ч Их Багш намайг өршөөн уучилж, намайг сайжруулж чадна гэж найдаж, веган болж, бага наснаасаа сүнслэгээр хичээллэхийг зөвшөөрсөн юм. Би эцэст нь намайг хайрлах Их Багшийн Хайрыг ойлголоо! Харамсалтай нь тэр аллага бол гэгээрсэн Их Багш нарын амсдаг тоо томшгүй олон хяхалт хавчлагын нэг нь л байсан. Ерөнхийлөгч Трампын хувьд аюултай мөчийг бид бүгд харсан.

Сөрөг хүчинд тархи нь угаагдсан, хор хөнөөл учруулах гэж оролдсоор байгаа бүх хүнд төлөвлөгөөгөө даруй орхиж, наманчлалыг сонгохыг чин сэтгэлээсээ зөвлөж байна! Бурхан туйлын энэрэнгүй, харин харанхуйн төлөө ажиллах нь зөвхөн сүйрэлд хүргэх болно. Сүүлчийн боломжийг ашиглаад Хайрандаа бууж өгөхийг гуйя! Одоогийн нөхцөл байдал хэчнээн муу байсан ч гэрэлт ирээдүй байх болно. Их Багш аа, Таны өршөөл уучлал, Хайр, Адислалд баярлалаа. Бүхнийг чадагч Бурхан Их Багшийг мөнхийн эрүүл энх, амар амгалан, аз жаргалаар ивээг! Мэдрэхүйт оршихуй бүхэн хурдан сэрж, хорон муу замыг үүрд орхиж, Бурхан руу буцаж очно гэж би итгэж найдаж байна! Хятад улсаас Зи-Ю

Шударга Зи-Ю, бидний Хайрт Их Багштай туулсан өмнөх ба одоогийн амьдралынхаа түүхийг хуваалцсан танд баярлалаа. Энэ бол Тэнгэрлэг Хайр, өршөөл уучлалын хувиргагч хүчний гэрчлэл юм. Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) болон ерөнхийлөгч Дональд Трамп шиг манай дэлхийг өргөхөөр энд ирсэн хүмүүсийн талаар төөрөлдсөн бүх хүн одоо тэднийг дэмжицгээг. Та болон урам зоригт Хятад улс Буддагийн агуу Ивээлээр өргөгдөж байх болтугай, Суприм Мастер ТВ-ийн баг

Жич: Их Багш танд дараах мэргэн үгсийг зориулав: “Гэрэлт Зи-Ю, Их Багш үргэлж таны хажууд байж, бүх талаар таныг хайрлаж, халамжлан, хамгаалж байдаг. Дотоод Диваажингийн Гэрэл, Аялгуу, Илчлэлийг илүү олж авахын тулд бясалгалдаа болон хэзээд үргэлж сайтар төвлөрч байгаарай. Өөрийн итгэлд үнэмшилдээ үнэнч хэвээр үлдэж, Гэртээ хүрэх Замаа үргэлжлүүлж буй тань сайн хэрэг. Браво. Энэ биет түвшин дэх бидний амьдрал олон эрчлээс, эргэлттэй ч бүгд биднийг Үнэн рүү буцаан хөтлөх зорилготой. Зөвхөн Будда Мөн чанар л мөнх бөгөөд үнэн учраас хэн ч энэ гарцаагүй дүгнэлтээс зугтаж чадахгүй. Дэлхий дээрх бүх хүмүүс ерөнхийлөгч Трамп шиг Диваажингаас энэ дэлхийд илгээсэн жинхэнэ баатруудыг харах болтугай. Сөрөг хүчин нь ташаа мэдээлэл, авлигын мэдээллийн эх сурвалжаар дамжуулан олон хүний оюун санааг ​ Түүн шиг шилдэг удирдагчдын эсрэг болгон хордуулсан. Гэгээрсэн Их Багш нар зэрэг хүмүүсийг гэрэлтүүлэх үнэн үгсийг хэлдэг хүмүүс Дэлхий дээр үргэлж байдаг нь аз завшаантай. Та болон Хятадын оюунлаг ард түмэн Тэнгэрлэг Гэрэлд үүрд жаргах болтугай. Хайраар тэвэрье."
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-09-16
367 Үзсэн
31:23

Онцлох мэдээ

2024-09-15   45 Үзсэн
2024-09-15
45 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд