Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Жинхэнэ Их Багш, лам, номлогч нарыг танихуй, 10-ын 1-р хэсэг

2024-08-12
Lecture Language:English
Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Сайн байцгаана уу, Бурханы үзэсгэлэнт үрс, Будда нарын болон Христийн үр удмууд минь? Хэдэн өдрийн өмнө та нартай үнэхээр ярилцмаар байсан ч даанч дэндүү завгүй байлаа. Тэгээд өнөөдөр зарим ажлаа танаж, маргааш болгон хойшлуулчихлаа. Тэгтлээ яаралтай зүйл өнөөдөр байхгүй тул та нартай ярьж болохоор байна. Амьд мэнд байгаа гэдгээ та нарт дуулгах гэсэн юм.

Хэр удаан амьдрахыг мэдэх аргагүй. Оюун санааны бясалгал хийх хангалттай боломжтой байж, өөрийгөө, мөн эргэн тойрныхоо хүмүүсийг дэвшүүлэхийн тулд Дэлхий дээр өнгөрүүлж буй амьдрал, цаг хугацаагаа нандигнаарай. Ариун журам, ёс суртахуун, билиг ухаан зэрэг бусад олон чанарыг өндөр түвшний оюун санааны бясалгагч та нар хайртай хүмүүстээ болон ойр орчимд тань байх хувьтай хүмүүст авчирч чадна. Түвшин тань одоогоор доогуур байлаа ч санаа зоволтгүй. Чин сэтгэлтэй байхад хүрч л таарна. Хүсэл байхад ямагт арга нь олддог. Зүгээр л бидний бие заримдаа хүсэл зоригийг маань сонсдоггүй. Биедээ хэрхэхийг нь заахыг хичээ.

Одоо зун цагт хэт их халах үед жижигхэн аяганд хүйтэн ус, мөс байвал жаахан мөс хийгээд түүндээ алчуур норгоод тавьж болно. Ганцаараа амьдардаг над шиг хөнгөн нимгэн байсан ч гэсэн. Үнэндээ юу дуртайгаа хийж болно.

Хэт их халуун байвал цонхоо нээж болох юм. Мөн тэнүүл сүнс мэтэд санаа зовж байвал хэрэв сайн бясалгагч аваас санаа зовох ч хэрэггүй. Гэхдээ гэрээ тойруулаад цэцэрлэгтээ гэрэлтүүлэг хийж болно. Ихэнх тэнүүл сүнс гэрийн тань гаднах гэрлээс жийрхэнэ. Санаа зоволтгүй. Таны ойролцоо, гэрийн тань дэргэд тэнүүл сүнснүүд бий. Тэд бол үл үзэгдэгч зүйлс. Заримдаа тэдэнд орон зай асуудал биш байдаг. Гэхдээ бид (дотоодын Диваажингийн) гэрэлгүй Гэрэл, (дотоодын Диваажингийн) аниргүй Аялгууг бясалгах Диваажингийн Аргад аврал одуулж чадна. Та нар мэддэг тул аюулгүй. Суприм Мастер ТВ-ийг асаалттай байлгавал аюулгүй санагдана.

Үнэндээ би та нарт бүгдэд тань миний залуугийнх шиг аюулгүй, сайхан мэдрэмж төрдөг гэдэгт итгэдэг. (Дотоодын Диваажингийн) Гэрэл, Аялгууны Аргаар хэзээ ч, юунд ч санаа зовохгүй байх учиртай. Би бага залуудаа заримдаа эргэн тойрондоо тунгалаг шахам цагаан дүрснүүд хардаг байсан ч огт айж байсангүй. Тэгээд дараа нь эгэл биш хэмжээнд гэгээрч, хаа ч байсан, харанхуйд ч ганцаараа явдаг болсон. Тухайлбал Гималайд би хэзээ ч гар чийдэнтэй байгаагүй. Тэр үед авч дийлдэггүй байлаа! Мөн Гималайн нуруунд, ойд оройдоо маш хурдан харанхуй болдог. Тэгээд тэнд явж байхад маш хурдан харанхуй болчихно. Заримдаа би номын сангаас хэдэн ном зээлж аваад, эсвэл тэндээ ном уншиж байгаад, бүр хаатал нь байж байгаад гэртээ харихдаа маш хол алхах болдог байлаа. Хотод байдаг шиг автобус такси байдаггүй. Тэнд алхаж, морин тэрэгтэй юм уу, морь-хүн олъё гэвэл тосгонд очих ёстой болно. Захиалах юм уу түрээслэхийн тулд том тосгонд очдог.

Би ойд нэг шавар байшинд амьдардаг байв. Ихэнхдээ тийм байсан. Шөнөөр гэртээ харихдаа шууд л харьдаг байлаа. Хав харанхуйд. Хотоос харанхуй. Ямартай ч, хотод амьдардаггүй, хоттой ойр амьдардаг байлаа ч хотын гэрэл шөнө замыг тань бага зэрэг гэрэлтүүлэхэд тусалдаг. Гэвч Гималайн ууланд ой хав харанхуй. Одоо санахад би яаж гэртээ харьдаг байснаа одоо болтол гайхдаг. Гэвч өмнө нь би тэгж амьдардаг байсан. Би хэзээ ч юунаас ч айдаггүй байсан. Айх гэж юу болохыг ч мэддэггүй байсан.

Хүүхэд байх бол айдаг байсан. Хүмүүс үргэлж л хий үзэгдэлтэй, бартай, шуламтай үлгэр, түүх ярьж хүүхдүүдийг айлгадаг байсан болохоор гэртээ харихдаа жаахан айдаг байсан ч хэсэгхэн л хугацаанд үргэлжилж, нас нэмэхийн хэрээр удалгүй арилсан даа. Бага байхад цаг хугацаа их хурдан өнгөрдөг.

Гэвч Гималайд бол ямар ч тийм юм байхгүй. Ялангуяа ширэнгэн ойд байхгүй. Гэхдээ би яаж харьдаг байсан юм бол. Зүгээр л алхаад харьдаг байсан. Яг л хөл маань хаашаа явахаа мэддэг мэт. Сая энэ тухай бодсон юм. Би галзуу, тэнэг эмэгтэй байсан байх. Бурханыг хайж очсон юм. Энэтхэгт Гималайн уулнаас би олно гэж бодоод очсон. Өөрийгөө огт бэлтгээгүй. Майхан ч байгаагүй. Ганц ширхэг шүхэртэй, бас их мөнгө байгаагүй болохоор сунгах ёстой болсон. Тиймээс Гималайн ууланд хаа нэгтээ байрлах газаргүй бол шүхэр дор унтах ёстой болсон. Ядаж л толгой нордоггүй байв, тэр нь чухал. Тэр үед би “айдас” гэж мэддэггүй байлаа. Орчин үед соёл иргэншилтэй орчинд амьдарвал хүмүүсээс айна, иргэншсэн нийгэмд хүнд юу ч тохиолдох боломжтой. Гималайд бол ганцаараа эсвэл хэдэн хүнтэй хамт шавар байшинд амьдардаг. Хаа нэгтээ явах юм бол, эсвэл гэртээ харья гэвэл ой мод, уул нурууд, гол мөрөн гатлан байж хүрдэг. Гэтэл би гав ганцаараа тэгж явдаг байлаа! Одоо бодоход, ай даа... Ахиад тэгж чадах эсэхээ мэдэхгүй.

Би илүү залуу байж. Тэр эрх чөлөөтэй, айх айдасгүй ертөнцөд үнэхээр амьдрах дуртай байсан ч, одоо үгүй болсон. Үүнээс гадна би маш их зүйлс алдсан. Гэвч ийм ертөнц бол миний хувьд хамгаас үнэ цэнтэй ертөнц. Тийм олон хүн таньдаг байх нь ганцаараа байхаас хавьгүй илүү ийм их ачаа болно гэж мэдсэнгүй, хэдийгээр тэдний ачааг үүрч явдаггүй ч тийм. Хэн ч үүнийг харахгүй. Гэвч бараг сохор ч зоосгүй ганцаараа амьдрахаас илүү дарамттай. Өдөр бүр зоосоо тоолно. Хэдийнээ тооцоолсноосоо илүүг үрж болохгүй.

Тэр үед надад үнэхээр их мөнгө байгаагүй, Гималайн уулын аялалдаа би хуучин нөхрөөсөө мөнгө авахыг хүсээгүй. Тиймээс надад мөнгө байвал царцуулж, байхгүй бол тэгээд л гүйцээ, явах ёстой болдог байв. Гэвч би маш хэмнэлттэй амьдардаг байсан - шавар байшингийн урд ойн хуурай мөчрөөр болгосон (веган) бин авч иддэг байсан учраас маш бага мөнгөөр их удаан амьдрах боломжтой. Энэтхэгт бусад ямар ч орноос илүү хямд. Гималайн уулархаг бүсэд амьдардаг байсан бол бүр ч хямд. Харин Гималайн гүн рүү явбал, илүү асуудалтай, учир нь тэнд ямар ч зоогийн газар, хоол унд байхгүй.

Хааяа нэг аз таарвал хэн нэгэн гудамжинд, ойн гудамжны хаа нэгтээ дунд нь бин худалдаалж байдаг. Хэрэв ой нь гудамтай бол магадгүй нэг төмөр контейнертой залуу гурил байвал бин хийж зардаг бөгөөд аз таарвал, эрт очоод ганц л бин худалдаж авах боломжтой. Хожимдоод очвол бүх мөргөлчид бараг л түүний зуухан дээр үсчин хоол асууж байдаг. Тэгээд хормын дотор түүний бяцхан төмөр контейнер байхгүй болчихно. Бүгд явах ёстой, тэр ч бас.

Ой дундуурх жимээр явахад заримдаа нэг ч хүнтэй тааралдахгүй. Хаа нэг ламтай, настай ламтай таарна, гэхдээ ховорхон. Тэр ламтан өөрөө хийсэн юм уу, эсвэл сүсэгтнүүдийнх нь хийж өгсөн хэдэн мөчир, гялгар цаасаар хийсэн урцанд сууна. Тэгээд хэсэгхэн гялгар цаасан доороо нэг жаахан зуух тавьчихсан, бас нүүрс нь шатаад үнсэн доороо байсан ч цаг үргэлж цогтой байдаг байсан байх. Учир нь түүний нүүрс дуусаад гал нь унтарчихвал дахин асаах аргагүй. Яагаад гэвэл тэнд очоод түүнд юм өгөх хүн байхгүй. Ойр орчимд нь хэдэн бээрийн дотор нэг ч хүн байхгүй.

Ийм зам нь зөвхөн зуны цагт цас хайлаад Ганга Мөрөн рүү урсан орсны дараа л ил харагддаг. Тэгээд тэр замаар явах боломжтой. Зөвхөн мөргөлчдөд зориулсан зам. Хэн ч тэр замаар явдаггүй. Зарим нь их алслагдмал, бас их аюултай. Мөн миний бодлоор лам тэнд түрхэн байрласан байх, учир нь мөргөлчид ирж буцаж, магадгүй түүнд хэсэг хугацаанд амь зооход нь тусалдаг байх, тэгээд тэр цаашаа Гаумух руу ч юм уу Гималайн уулын гүн рүү, ямар ч хүний хөл хүрээгүй газар руу явдаг байх. Тэр үе бол амьдралын минь хамгийн эрхэм үе байсан мэт санагддаг.

Photo Caption: Жинхэнэ Гоо Үзэсгэлэнд Тэмүүлнэ.

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг  (1/10)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
31:23
2024-09-15
45 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд